Тусгай ур чадвартай гадаадын иргэнийг
ажилд авах хүсэлтэй компани, албан байгууллага
Тусгай ур чадвартай ажилтнаар
ажиллах хүсэлтэй гадаадын иргэн
Бид тусгай ур чадварын ажилтны танилцуулга,
бүртгүүлэх хүсэлт гаргах,
Япон дахь амьдралд нь дэмжлэг үзүүлэх зэрэгт туслалцаа үзүүлж,
хамтран ажиллана.
Ил тод
байдал
Үнэн бодит,
чанартай
мэдээллийн сан
Түргэн шуурхай
үйлчилгээ
Чанартай
ажиллах хүчин
бэлтгэх, нийлүүлэх
Хууль, дүрэм журмыг
ягштал
баримтлана
Тусгай ур чадвартай гадаадын иргэдийг ажилд авахын тулд
Компанийн зүгээс тусгай ур чадвартай ажилтан хүлээн авах хүсэлт гаргах хэрэгтэй ба ажилчдад дэмжлэг үзүүлэх үүргийг хүлээдэг.
Бид танай байгууллагын цаг завыг хэмнэн хүлээн авагч байгууллага болох хүсэлтийг таны өмнөөс бүрдүүлэхэд бэлэн.
Бид бичиг баримт бүрдүүлэн хянасны дараа, хамтран хянаж манай компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Япон улсын хилийн шалган нэвтрүүлэх, оршин суух хяналтын газарт материалаа өгнө.
1. Тусгай ур чадвартай гадаадын ажилтныг ажилд авахын тулд хүн тус бүрийн Японп нэвтрэх зөвшөөрөл буюу визний материалыг тусад нь бүрдүүлэн Хилийн шалган нэвтрүүлэх, оршин суух хяналтын газарт өгөх шаардлагатай.
2.Зөвхөн тусгай ур чадвартай ажилтны дэмжлэгийг даатгах гэрээт байгууллагын хүсэлт хүлээн авна.
3.Тусгай ур чадвартай ажилтнаар Япон улсад нэвтрэх виз гарах эсэхийг манай байгууллага батлан даахгүй болно.
Ажилд авах хүртэлх үйл явц
Ажил олгогч байгууллага
Хүсэлт гаргасан гадаадын иргэд
Ажиллах хүсэлт гаргагчаас эхлээд хэдийн Японд ажиллаж буй гадаадын иргэд бүгд хүсэлт гаргах боломжтой ба манай байгууллагын зүгээс Япон хэлний сургалт болон сэтгэлзүйн дэмжлэг үзүүлэх зэрэг үйл ажиллагааг зохион байгуулна.
Ирээдүйд Японд ажиллах хүсэлтэй болон одоо ажиллаж буй гадаадын иргэдэд алсын зайнаас япон хэлний болон сэтгэлзүйн дэмжлэг үзүүлэх системийг шинээр нэвтрүүлэн ажиллаж буй нь манай компанийн маш том давуу тал билээ.
Зөвхөн Японд төдийгүй хилийн чанадад Япон хэлний боловсролыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор алсын зайнаас харилцах боломжтой ZOOM аппликейшн ашиглан сургалт явуулах ба үүндээ зориулсан сургалтын материал боловсруулж, сэтгэлзүйн дэмжлэг үзүүлэх системийг бий болгох зэргээр үйл ажиллагаагаа хөгжүүлж байна.
Одоогийн байдлаар Японд ажиллах хүсэлтэй олон олон иргэдээс хүсэлт хүлээн аваад байна.
Дэлхий нийтийг хамраад буй шинэ төрлийн Корона вирусын дэгдэлтийн улмаас олон улсын нислэг хязгаарлагдмал буй цаг үе хэдий ч Японд ажиллах хүсэлтэй гадаадын иргэд их байгаа бөгөөд одоо Японд ажиллаж байгаа гадаадын иргэд ч хүсэлт гаргах нь их байна.
Танай байгууллагын үйл ажиллагаанд тохирсон,
чанартай ажиллах хүчнийг нийлүүлнэ.
Ажиллах хүчний ихэнх нь ур чадварын дадлагажигчаар 2-оос 3 жил Японд ажилласан ажлын туршлагатай. Ажиллах хүчний жагсаалтыг долоо хоног бүр шинэчилэх тул танай байгууллагад яг тохирсон, хариуцлагатай, хичээнгүй ажилтныг манайхаар зуучлуулан сонгоно гэдэгт итгэж байна.
Бүртгэлтэй дэмжих байгууллага “UP” ХК